Нүүр » МСС Эрүүл мэндийн төсөл » Цус харвалт, зүрхний шигдээс өвчний яаралтай тусламж, оношлогоо эмчилгээ

Цус харвалт, зүрхний шигдээс өвчний яаралтай тусламж, оношлогоо эмчилгээ

3 жил 9 сарын өмнө
3690
+5
-3

Зүрх судасны өвчин нас баралтын тэргүүлэх шалтгаан болж, тархины цус харвалт, зүрхний шигдээсийн тохиолдол жилээс жилд эрчимтэй нэмэгдэж байна. Цус харвалтын улмаас алдагдсан он жилүүдийн үзүүлэлтээр (20 жил) Монгол улс дэлхийд тэргүүлж байна. Цус харвалт, зүрхний шигдээс өвчний яаралтай тусламж, оношлогоо эмчилгээг олон улсын түвшинд хүргэж, эдгээр өвчний улмаас нас барах, хөдөлмөрийн чадвар алдах явдлыг бууруулах зорилгоор дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Үүнд:

  •  Цус харвалт, зүрхний шигдээс өвчний яаралтай тусламж, эмчилгээний эмнэлзүйн удирдамж, стандартуудыг шинэчлэн боловсруулж, практикт нэвтрүүлнэ.
  • Улсын клиникийн төв эмнэлэг болон Шастины төв эмнэлгүүдэд цус харвалт, зүрхний шигдээс өвчний яаралтай тусламж, эмчилгээний төрөлжсөн тасгуудыг шинэчлэн байгуулна.
  • Цус харвалт, зүрхний шигдээсийн эрт үеийн оношлогоо эмчилгээний өндөр үр дүнтэй аргуудыг практикт нэвтрүүлж, ангиографийн болон компьютер томографийн тоног төхөөрөмж, бусад эм, эмнэлгийн хэрэгслээр хангана.
  • Нарийн мэргэжлийн багийг өндөр хөгжилтэй орнуудад 1-3 сарын хугацаанд орчин үеийн оношлогоо эмчилгээний арга зүйд сургана.
  • Улсын хэмжээнд цус харвалтын бүртгэлийн системийг бий болгож, мэдээллийг эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, хүн амын мэдлэгийг дээшлүүлэхэд ашиглана.

Төслийн хүрээнд цус харвалт, зүрхний шигдээс өвчний үеийн яаралтай тусламж, төрөлжсөн тусламж үйлчилгээний энэхүү загварыг амжилттай нэвтрүүлснээр цаашид Монгол улсын хэмжээнд олон улсын түвшинд хүрсэн төрөлжсөн эмнэлгийн тусламж үйлчилгээг нийт хүн амд жигд хүргэх боломж бүрдэнэ.

Бэлтгэсэн: EPOS

Comments

Add comment
Close comment

Write your comment within 1000 characters.
Guest
jerry 202.179.8.155 MONGOLIA
MONGOLIA
2 жил 1 сарын өмнө
minii zurh, daralt bolku bhiin. daralt 177-85 puls 98 yur ni dundajaar iim bhiin yaaval deer ve. n_bilek2002@yahoo.com
Guest
tuya 202.179.10.30 MONGOLIA
MONGOLIA
2 жил 5 сарын өмнө
kkk
Guest
khashaa 202.21.105.2 NEW ZEALAND
NEW ZEALAND
3 жил 3 сарын өмнө
tiim shvv olon ulsiin hemjend hvrgeh heregtei