Нүүр » Тамхи бүү тат! » Тамхи юунд муу вэ?

Тамхи юунд муу вэ?

3 жил 6 сарын өмнө
20119
+17
-5

Тамхи юунд муу вэ? Жирэмслэлт-Тамхи татах нь эмэгтэй хүний биед маш сөрөг үр дагавартай байдаг. Тамхи татдаг эмэгтэй эрт хөгширч эхлэх ба жил өнгөрөх тусам өнгө зүс нь доройтож, эршүүд маягтай болж ирэх бөгөөд зарим нэгнийх нь дуу хоолойд өөрчлөлт орж, шүд нь харлаж, арьсны уян хатан чанар алдагдаж, өнгө алдаж эхэлдэг. Гэхдээ хамгийн эмгэнэлтэй үр дагавар нь жирэмсэн байх хугацаанд нь тохиолддог байна. Ихэвчлэн жирэмсний эрт болон хожуу үеийн хурц хордлогод орох, дутуу төрөх үзэгдэл түлхүү ажиглагддаг.

 Ер нь төрөлтийн үед тохиолдох хүндрэл хоёр дахин их байдаг. Жирэмсэн үедээ тамхи татахад эхийн цусанд угаарын хий маш ихээр хуримтлагддаг учраас хүчилтөрөгчийн дутагдалд орж, янз бүрийн өвчин эмгэгтэй хүүхэд төрдөг. Тамхины хор холбогдол нь ингээд зогсоно гэж байхгүй, тамхи татдаг эмэгтэйчүүдийн дунд хүүхэдгүй байх тохиолдол найм дахин их байдаг. Залуу охид, эмэгтэйчүүдийн сарын тэмдэг хугацаандаа ирэхгүй болж, бэлгийн хөрөлт ч эртнээс бий болж, дур ханамж авахгүй байх тохиолдол илэрдэг.

Хараа-Тамхи татдаг хүмүүсийн нүдний хараа эрс муудсанаар өнгө ялгахгүй болж, өнгөний мэдрэмж буурч, хүүхэн хараа нь өргөсдөг. Тамхины утаа нь нүдний торлог эдийн хэвийн ажиллагаанд нэн шаардлагатай аминдэм, каротин, цайрын хэмжээг бууруулж байдаг. Мөн энэхүү хорлон сүйтгэх ажиллагаанд нүдний салст бүрхэвчийн өвчнөөс хамгаалж байдаг С аминдэм хүртэл өртдөг байна. Нүдний торлог бүрхүүлийг сүйтгэснээр заримдаа засч залруулшгүй үр дагаварт ч хүрч болзошгүй.

Уушиг-Хүний эрхтэн дотроос түүн шиг азгүй, зовлонтой нь бараг үгүй болов уу? Арга ч үгүй биз дээ. Нэг см куб тамхины утаанд 6000 нэгж хөө тортог байдаг. Хүн 30 жилийн турш өдөрт 26 тамхи татахад 10 тэрбум энэхүү нэгжийг сордог бөгөөд түүний тэн хагас нь хүний уушиг, мөгөөрсөн хоолойд үлдэж хоцордог. Идэвхтэйгээр тамхи татах явцад илэрдэг анхны шинж тэмдэг бол мэнгэртэй болох явдал байдаг. Тамхичин хүн өглөө бүр зовлонтойгоор бөгшүүлэх, заримдаа зэгэл саарал цэртэй ханиалгах нь олонтаа. Тамхи татдаг хүмүүс эрүүл хүмүүсээс даруй зургаа дахин их уушигны өвчинд нэрвэгддэг. Бие организм хүчилтөрөгчийн дутагдалд орж, амьсгаадах нь ихэсдэг. Уушиг нь элдэв төрлийн сүрьеэ, хавдар зэрэг өвчнийг эсэргүүцэх чадваргүй болгож, эдгээр өвчинд нэрвэгдэх магадлал хэд дахин нэмэгддэг.

Хорт хавдар-Тамхинд дурлаж, улмаар түүний төлөөсөнд авдаг зүйл нь хавдар байдаг. Ихэвчлэн зовлонтой, удаан үхэлд хүргэдэг билээ. Олон жил тамхи татсанаас болж амны хөндий, хоол боловсруулах эрхтэн, ходоод, давсагны хорт хавдартай болох нь элбэг байдаг. Уушгины хавдар үүсгэгч нь тамхины утаанд байдаг төрөл бүрийн амт оруулагч нүүрстөрөгчийн бодисууд юм.

Амны хөндий –Тамхичин хүний ам нь эвгүй үнэртэй, шүд нь шарласан байдгийг хэн хүнгүй мэднэ. Өдөр бүр цэвэрлээд ч нэмэр байдаггүй. Тамхи сорох үед дулааны хэмийн асар их ялгаанаас болж шүдний пааалан гэмтэж эхэлдэг. Шүдний завсар хуримтлагдсан тамхины бохь цааш үргэлжлүүлэн хорт бодис ялгаруулж, хүний биед тархаж эхэлдэг. Ингээд л хоолой, улаан хоолой, уушигны хавдар үүсэх нөхцлийг бүрдүүлдэг.

Зүрх судасны тогтолцоо-Никотин, бусад хорт бодис нь судас нарийсгах, ялангуяа зүрх, тархины судсуудыг нарийсган даралт ихэсгэдэг. Зүрх гэнэтийн даралтыг тэсч чаддаггүй ба цохилт нь хурдасч, цаашлан судасны цохилт түргэсэж эхэлдэг. Зүрх тайван үедээ хоногт 7200 л цус шахаж, минутад 70 удаа агшиж байдаг бол тамхичин хүний зүрх хоногт 1000-1400 литрээр илүү шахаж, 15-20 хувь илүү агшиж байдаг. Үүнээс үзвэл хөөрхий зүрх ямар ч амралтгүйгээр илүү цагаар ажиллаж байдаг нь харагдаж байна. Олон оронд тамхи татагсдын тоо нэмэгдэхийн хэрээр зүрхний хурц дутагдалд орох явдал ч ихэсч байна.

 Тамхинаас ангижрахын тулд яах вэ?

  • “Үгүй”, “татахгүй” гэж хэлж сур.
  • Тамхи асаах шалтаг бүү гарга.
  • Бусдаас тусламж хүс.
  • Оюун санааны хүчээ ашигла.
  • Хорхойгоо дарах аргыг хэрэглэ.

Зарла-Тамхи татахгүй, бүрмөсөн хаяхаар шийдсэн гэдгээ өөртөө болон найз нөхдөдөө давтан хэл.

Зайлсхий-Тамхи татмаар бол 10 минут хүлээ. Тамхи татах ихэнх хүсэл, хорхой ердөө л 3-5 минут үргэлжилдэг.

Зөв амьсгал-Хоёр юм уу, гурван удаа гүн амьсгал авахад тайвширна.

Зөвхөн шингэн уу-Нэг, хоёр аяга усыг аажмаар шимж уу.

Завгүй бай-Явган яв, хэн нэгэнтэй ярь, тайвшир, бохь зажил, өөрийн дуртай зүйлээ хий.

Залбир, сүсэглэ-Өөрийн дотоод сэтгэлээсээ тусламж хай. Дотроо сүсэглэ, залбир.


 

Бэлтгэсэн: EPOS

Comments

Add comment
Close comment

Write your comment within 1000 characters.
Guest
sky 103.26.194.9
2 сар 24 өдрийн өмнө
todorhoi zviliig haanaas medeh we?
Guest
sky 202.179.20.198 MONGOLIA
MONGOLIA
9 сар 11 өдрийн өмнө
hicheelee hiihin hajugar sn mdej awlaa berlao iimerhuu medeelel ih oguul ur dun n sn bh gj bdoj bna
Guest
чаднаа 103.9.90.252
1 жил 7 сарын өмнө
наалт бохийг хэрэглээд тамхинаас гарасан хүмүүс хир их байгаа бэ
Guest
чаднаа 103.9.90.252
1 жил 7 сарын өмнө
наалт бохийг хэрэглээд тамхинаас гарасан хүмүүс хир их байгаа бэ
Guest
үгүй 103.9.90.252
1 жил 7 сарын өмнө
никотинтой бохийг хаанаас авч болох бэ
Guest
дака 203.91.118.156 MONGOLIA
MONGOLIA
1 жил 7 сарын өмнө
зүгээр зөвлөмж байна. тамхинаас татгалгаж сурцгаая залуусааа
Guest
moogiiii_07@yahoo.com 202.55.191.35 MONGOLIA
MONGOLIA
1 жил 9 сарын өмнө
hi
Guest
NTS Mongolia XXK 203.91.117.4 MONGOLIA
MONGOLIA
2 жилийн өмнө
Эрvvл мэнддээ анхаардаг, хорт зуршилаасаа салахыг хvссэн хvмvvст зориулан АНУ-д vйлдвэрлэсэн тамхинаас гаргах наалтыг санал болгож байна. Уг наалтыг хэрэглэсэнээр тамхи татах дуршилгvй болж таны бие эрvvлжих болно.Наалтны %-д 95 %-ын баталгаатай та хэрэглээд vз сайн vйлсийн тєлєє монголыхоо ард тvмэнд зориулан манай NTS Mongolia ххк АНУ-аас албан ёсоор нийлvvлж байгаа юм. Хаяг: Баруун 4 зам, автобусны буудлын хажууд ЮНИФ эмийн санд .Утас: 96662365, 99134023
Guest
enkhmart_0207@yahaa.com 203.91.117.4 MONGOLIA
MONGOLIA
2 жилийн өмнө
сүлжээнд өнгөрсөн онд элссэн боловч одоо болтол нэвтэрч мэдээлэл авч чадахгүй байна. кодоо яаж мэдэж авах вэ
Guest
k2 202.170.68.162 MONGOLIA
MONGOLIA
2 жил 1 сарын өмнө
medeelel ogsond bayralaa
Guest
bbbllll 103.23.49.51
2 жил 3 сарын өмнө
tamhinii talaar medeelel ogsnd bayrlall
Guest
иммм 180.149.97.1 MONGOLIA
MONGOLIA
2 жил 7 сарын өмнө
ymar gogo ym be
Guest
jine 202.21.106.1 NEW ZEALAND
NEW ZEALAND
2 жил 9 сарын өмнө
тамхиний талаар хэлж өгсөнд баярлалаа
Guest
муму 202.179.20.225 MONGOLIA
MONGOLIA
2 жил 10 сарын өмнө
thans hicheelee hiichixlee
No image
EPOS 203.169.48.36 MONGOLIA
MONGOLIA
3 жил 3 сарын өмнө
Цэр авахуулах нь сайн. Үүнийг хоолойгоор нь гуурс хийгээд, соруулж авдаг юм байна. Таны уушгинд нилээн хэмжээний цэр байж болзошгүй юм. Цэр авна гэдэг маань хүний уушгийг цэвэрлэж байгаа хэрэг билээ. Хүүхдийн цэрийг “Baby” эмнэлэг авдаг бол насанд хүрэгчдийнхийг “Мишээл” эмнэлэг авдаг гэнэ. Иймд Та энэхүү эмнэлгийн утас, хаягийг лавлахаас авч, эмчилгээ хийлгэх нь зөв болов уу.
Guest
Эргээд хариу хэлж өгөөч 118.45.220.134 REPUBLIC OF KOREA
REPUBLIC OF KOREA
3 жил 3 сарын өмнө
Тамхи татаад даруй 5,6 жил болчихжээ... гэтэл уушиг гэж бөөн цэр, элдвийн л юм байх шиг. Эм нтр уугаад гарахгүй юмаа... Цэр авах эмчилгээ нтр гэж байдаг юм болвуу? энийг мэдэж өгөөч. сайхан уэлийтэл амьсгалмаар байна...